ЕрөнхийлөгчУлс төр
Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилов


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томиллоо.



