Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

2.4 сая төл бойжиж байна

2019 оны 03 дугаар сарын 22 -ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.

Цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад  төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байна.

2019 оны 03 дугаар сарын 2327ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, хүйтэн салхи, шуургатай байна. 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдолын мэдээ

Аймгийн нэр Мал төллөлт, төл бойжилт /тол/ Зүй бус хорогдол /тол/
Нийт хээлтэгч Төллөсөн хээлтэгч Бойжиж буй төл Төл бойжилтын хувь Мал төллөлтийн хувь Оны эхний нийт мал Нийт хорогдол Эзлэх хувь
1 Архангай 2364979 74544 73941 98.7 3.2 5482034 6695 0.1
2 Баянөлгий 914738 119133 116678 94.3 13.0 2166917 29650 1.4
3 Баянхонгор 1955101 166443 73867 38.5 8.5 4244401 9043 0.2
4 Булган 1565359 90587 90152 99.3 5.8 3305495 3205 0.1
5 Говьалтай 1570848 156399 154188 98.1 10.0 3513365 19917 0.6
6 Говьсүмбэр 203579 5110 5110 100.0 0.0 438409 58 0.0
7 Дархан-Уул 149442 1094 1094 100.0 0.7 306014 39 0.0
8 Дорноговь 929078 90755 91901 100.4 9.9 2147164 220 0.0
9 Дорнод 1048091 6310 6035 96.8 0.6 2377783 568 0.0
10 Дундговь 1653557 267054 267095 100.0 16.2 3825941 27 0.0
11 Завхан 1501376 154358 153763 99.2 10.3 3555411 8990 0.3
12 Орхон 55173 923 923 100.0 1.7 114350 20 0.0
13 Өвөрхангай 2383747 107746 106152 98.9 4.5 5461346 6745 0.1
14 Өмнөговь 1150461 130251 130251 100.0 11.3 2598440 96 0.0
15 Сүхбаатар 1633302 3473 3465 99.8 0.2 3716811 1413 0.0
16 Сэлэнгэ 724889 90703 90667 99.8 12.5 1540036 715 0.0
17 Төв 2188623 711950 712831 100.1 32.6 4582400 0 0.0
18 Увс 1416966 83389 75776 87.3 5.9 3175275 53381 1.7
19 Ховд 1426862 227676 209477 94.9 16.0 3146408 72993 2.3
20 Хөвсгөл 2545636 10404 10294 79.2 0.4 5710365 10913 0.2
21 Хэнтий 2179582 47086 46935 99.4 2.2 4644907 7223 0.2
22 Улаанбаатар 411800 0
Дүн 29561389 2545388 2420595 96.5 8.6 66465072 23191  

0.3

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close