Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

“Монруд” компани Өмнөговь аймагт катеринг үйлчилгээ үзүүлнэ

Катеринг буюу нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, тээвэр, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 25 жилийн туршлагатай “Монруд” ХХК-тай Өмнөговь аймгийн удирдлагууд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй геологи хайгуул, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн үйлдвэрлэлд аюулгүй ажиллагаа, хууль дүрмийн шаардлага хангасан катерингийн үйлчилгээг /хоол үйлдвэрлэл, орон сууц, нийтийн ахуй болон тээврийн үйлчилгээ/ үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Катерингийн үйлчилгээг чанартай үзүүлснээр хөдөлмөр эрхлэгч иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд нийгмийн асуудал зүй зохистой шийдэгдээд зогсохгүй хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аж ахуйн үйл ажиллагааг удирдах боломж бий болно.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close