НийгэмНийслэлУлс төр

Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо

Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэж, нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцсноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлсэн байна. Ингээд Улаанбаатар хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо.

НИТХ-наас олонхийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон тухай Ерөнхий сайдад танилцуулах тогтоолыг НИТХ-д оролцсон төлөөлөгчид дэмжсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилуулахаар санал болгосон байсан бөгөөд өнөөдрийн НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close