НийслэлУлс төр

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж НИТХ-ын даргыг тодруулах асуудлыг хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

НИТХ-ын одоогийн даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Хотын даргад нэр дэвшүүлээд буй учраас НИТХ-ын даргыг тодруулж байгаа аж. Р.Дагва нь одоогийн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын сонгуульт ажлыг хашдаг юм.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өмнө нь хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Маргааш буюу энэ сарын 16-нд товлогдоод буй НИТХ-аар хотын дарга болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр тогтлоо.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close