НийгэмЭдийн засагНийслэл

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна. Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Цахилгаан халаагуурт холбогдох  Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн 42 мянган айл өрхүүд багтаж байгаа юм байна.

Түүнчлэн энэ жилийг ухаалаг жил болгон зарласантай холбоотойгоор цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэг төхөөрөмж суурилуулж байгаа аж. Ингэснээр осол аваар болохоос өмнө урьдчилан мэдээлэл авч, засч, сайжруулах боломж бүрдэх юм. Одоогоор төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө гарсан бөгөөд хэдий хэмжээний өртөг зарцуулах нь тодорхойгүй байна. Мөн цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж. Тухайлбал, II цахилгаан станцыг 350мВт-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэж, ажил нь эхэлсэн бол Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болоод удааширсан байна.

Онцлоход, эрчим хүчний салбар өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ алдагдал нь валютын ханш өссөн үед ч импортоор бүтээгдэхүүнээ авдагтай холбоотой аж. Тиймээс үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа гэнэ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close