НийгэмУрлаг спорт
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт энэ долоо хоногт болж буй. Тус тэмцээнээс олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар -90 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Х.Цагаанбаатар “Афин 2004” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, мөн 2009 оны ДАШТ-д түрүүлж, 2010 онд хүрэл медаль хүртсэн юм. 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртсэнээс хойш ерөнхийдөө багш, дасгалжуулагчийн ажил эрхэлж буй. Х.Цагаанбаатар 2018 онд Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн 90 кг-д барилдсан юм. Сэлэнгэ аймагт болж буй жүдо бөхийн УАШТ маргааш багийн төрлөөр үргэлжилнэ.