НийгэмЭдийн засагНийслэл

Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн анхдугаар хурал боллоо

Инженерийн бэлтгэл арга хэмжээний асуудлыг урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт, ашиглалт, үйл ажиллагааг зохицуулсан 6 бүлэг 29 заалт бүхий “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам”-ийг шинэчлэн найруулж 9 бүлэг 68 заалттайгаар “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам” нэртэйгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар 2017 оны 05-р сарын 09-нд, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 оны 05-р сарын 11-нд тус тус хэлэлцүүлэн дэмжигдэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд 2017 оны 05-р сарын 24-нд Нийслэлийн Засаг даргын 01/1976 тоот албан бичгээр Тогтоолын төслийг өргөн мэдүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 24-нд Нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлагдсан.

Тус ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр буюу энэ сарын 04-нд болж төслийн хүрээнд хийгдсэн тооцоо судалгаануудын тайлантай танилцаж ирэх хурлаар суурь мэдээллүүдийг нэгтгэж хэлэлцэхээр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close