

Жил бүрийн он солигдох шинэ жилийн баяртай холбоотойгоор нийслэлийн төв талбайд сүлд мод засдаг уламжлалтай. Энэ удаагийн 22 метр өндөр сүлд модны гэрлийг өнөөдөр асаах юм. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцох юм байна.
Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулах юм.



