УИХ-ын бүлгийн дарга нарыг гишүүдээ бүрдүүлэхийг анхааруулав

УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Өчигдөр буюу энэ сарын 13-нд чуулганы хуралдаан ирц бүрдээгүй гэх шалтгаанаар мөн л хойшилсон.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлж, чуулганы үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийх товтой. Түүний мэдээлэл хаалттай горимоор явагдана. Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан одоогоор гишүүдийнг ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийг хуралдаа бүрэн суулгахыг сануулав. Яг одоо УИХ-ын дарга Л.Энх-Амгалан ирцийг бүрдүүлэхгүй гишүүдийн нэрсийг танилцуулж байна. Одоогоор нийт 33 гишүүн хуралдаанд ирсэн байгаа бол 13 гишүүн албан томилолттой байгаа аж.
Өчигдөр УИХ-ын 38 нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцоруулахыг шаардсан албан бичгийг хүргүүлж буй талаараа Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мэдээлэл хийсэн. Уг шаардлагын дагуу өнөөдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаа чөлөөлөөгүй тохиолдолд албан өрөөнөөс нь чирч гаргана гэх мэдээллийг энэ үеэр хийж байсан нь сошиал ертөнцөд олны анхаарлыг ихэд татаад байгаа аж.



