НийгэмХууль эрх зүй

Төрийн ордонг согтуу жолооч автомашинаараа мөргөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордныг согтуу жолооч  өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагийн орчимд автомашинаараа мөргөж, осол гаргажээ.

 Уг ослыг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба шалгаж байна. Сэжигтэн этгээд Тоёота Приус-30 маркийн автомашин жолоодож явсан ба осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Дашрамд дуулгахад, Төрийн ордон нь Монгол Улсын төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс учир хэргийг цагдаагийн байгууллага бус харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шалгадаг юм байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close