7 хоногНийгэмУрлаг спорт

“Уул усны шивнээ” тоглолт тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд үзэгчдэд толилуулсан. Энэ удаад тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт “Уул усны шивнээ ” шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байгаа аж.

Тоглолтын найруулагчаар УГЖ А.Даваахүү, хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, Н.Жүрмэддорж, тайз болон хувцасны зураачаар С.Ариунболд, бүжгийн дэглэгчээр А.Батхүү, Х.Хашхүү нар тус тус ажиллаж байна.

Тус тоглолт нь “Уулын шивнээ”, Усны шивнээ”, “Газрын шивнээ” гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс уул ус, газар шороогоо хүндэтгэн дээдэлж, дуу хуурын эгшгээр аргадан тахиж, уул усны эзэн савдгаа баярлуулж, улс гүрэн, ард олныхоо ирээдүйг сүслэн даатгадаг байсан эртний заншлыг тус уран бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэх аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close