“Miss World 2018” тэмцээний финалд шалгарсан Э.Энхриймааг дэмжиж саналаа өгөөрэй


68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн БНХАУ-д болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монголын мисс Э.Энхриймаа оролцож байгаа.
Э.Энхриймаа авьяас үзүүлбэрээр шилдэгт багтаж, финалын шалгаруулалтад 10 орны миссүүдтэй бүжиглэхээр болжээ. Тэрбээр www.missworld.com сайт дээр авч байгаа интернэт санал асуулгад тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа аж.
Миссийн финалын шалгаруулалтад 120 орны гоо бүсгүйчүүдээс зөвхөн 40 нь шилдэгт үлдэж, цааш өрсөлдөх эрхийг авна. Одоогоор БНХАУ, Франц, Японы миссүүд урьдчилсан үзүүбэрт тэргүүлж, финалд шууд өрсөлдөх эрхийг аваад байна.
Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт 15-р хэсэгт багтсан бөгөөд финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болох юм. Монголын мисс Э.Энхриймааг дэмжиж, онлайнаар санал өгөх боломж дахин нээгджээ. Та https://missvo.modelpowergd.com сайтаар хандан 24 цагийн давтамжтайгаар хэдэн ч удаа саналаа өгөх боломжтой.



