

Тээврийн цагдаагийн албанаас энэ өнөөдрийг Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөөх “Хичээх өдөр”болгон зарласантай холбоотойгоор 11.00 цагаас 5 минутын хугацаатай баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хаана.
Энэ үеэр автомашины ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, эмнэлгийн автомашинууд дуут дохиогоо дуугаргах юм.
Авто осолтой холбоотой тоон мэдээллээр автомашины ослоор өдөрт дунджаар 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар 2014-2018 оны 10 сар хүртэл улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 6800 гаруй иргэн гэмтэж бэртэн, 500 гаруй иргэн амь насаа алдаж, хохирчээ.



