7 хоногНийгэмНийслэл

Цас хайлуулах давс, бодис нь 1 кг нь 500 орчим төгрөгт багтсан гэв

Ойрын өдрүүдэд цас их орсны улмаас зам, даваанд халтиргаа гулгаа үүсч нөхцөл байдал хүндэрч иргэд бухимдалтай байна. Давс, бодисын нөөц дуусч байгаатай холбоотойгоор цас хайлуулах бодис ОХУ-аас нэмж захиалахаар 123 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад байгаа.

Дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс тодруулахад “ОХУ-аас 123 тэрбум биш, 123 сая төгрөгөөр 198 тонн тусгай зориулалтын бодисыг  худалдаж авч байгаа бөгөөд сошиалаар тархаад буй мэдээлэл нь огт үндэслэлгүй. Цас хайлуулах зориулалттай давс, бодис нь 1 кг нь 500 орчим төгрөгт багтаж байгаа. Цаашид хүйтний хэм буурах ч, хотын 600 гаруй километр засмал замд тогтсон цас, мөсийг хайлуулах давс, бодисыг хангалттай хэмжээнд цацаж, арилгахыг С.Батболд дарга холбогдох хүмүүст үүрэг болгосон” гэх мэдээллийг өгсөн юм.

 

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close