

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байснаар 17:00 цагт эхэллээ. Хуралд ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцож, АН-ын бүлгээс АН-ын бүлгийн хувьд заавал Ерөнхий сайдыг өөрийн биеэр хуралд оролцох ёстой гэсэн шаардлага тавьж, 7 хоногийн завсарлага авлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ нь хуульд заасан хугацааны дагуу асуудлыг хэлэлцэх ёстой. Нам эвслийн бүлгүүд дэгийн дагуу нэг удаа завсарлага авдаг. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хурлын дэгийн дагуу завсарлага өгөх ёстой байдаг. Энэ дэгийн дагуу асуудлыг шийдвэрлэлээ. Завсарлагын хугацаа дуусвал дахин завсарлага өгөх дэгийн журам байхгүй. Тиймээс ирэх долоо хоногт энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэв.



