НийгэмНийслэлУлс төр

НИТХ-ын ирц бүрдээгүй байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдах байсан ч одоог хүртэл ирц бүрдээгүй байгаа аж.  Хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх тухай хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж, энэ сарын 27-нд буюу өнөөдөр товлосон ч ирц бүрдэхгүй байна.

Одоогоор хурал болох танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй 20 орчим гишүүн ирсэн байна. НИТХ нь 45 гишүүнтэй, ирц 50 хувьд хүрч байж, огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close