НийгэмНийслэл

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

Шатахууны үнийн нэмэгдлээс шалтгаалан нийлүүлэгч компаниуд алдагдал хүлээж байгаа тул Даваа гаригаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ саатаж магадгүй гэдгийг Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 21-нд мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлийн дагуу Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийтийн тээвэр даваа гаригт үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.  Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Тэрбээр хэлэхдээ, “Том оврын автобус эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хичнээн төгрөгийн алдагдал үүссэнийг хамтарсан ажлын хэсэг тооцож байна. Урьдчилсан байдлаас үзэхэд төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эцсийн дүнг тооцож дууссаны дараа танилцуулна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close