М.Нандинцэцэг ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүлэв


Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр 54 кг-д М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээлээ. М.Нандинцэцэг ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ. ОУХМ М.Нандинцэцэг энэ жилийн ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ. М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тулалдлаа.
ОУХМ М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медальт хүртэж, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлсэн юм.



