7 хоногНийгэмНийслэлШинэ мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ гэв

Ирэх даваа гариг буюу энэ сарын 26-нд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг зарим автобус компани шатахууны үнийн зөрүүнээс үүдэн хувийн хэвшлийн 17 компани 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээс болоод ажил хаяхаас аргагүй нөхцөл байдал үүслээ гэх мэдээллийг өгч байсан билээ.

Тэгвэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна. Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тооцоо хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close