НийгэмУрлаг спорт

М.Нандинцэцэг алтан медалийн төлөө өрсөлдөнө

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Энэтхэгийн Шинэ Дели хотноо үргэлжлэн явагдана. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 73 орны боксчид оролцсноос 21 орны тамирчид медалийн болзол хангаад байгаа аж.

Өнөөдөр манай улсаас  оролцож буй 54 кг-ийн жинд амжилттай сайн оролцож буй  М.Нандинцэцэг дэлхийн аваргын мөнгө медальт Болгарын Петрова Стокатай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мароккогийн Зохра Захроу нарыг дараалан хожиж, хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ.

Энэ удаагийн ДАШТ-д ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал нараар удирдуулсан 7 тамирчин оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close