НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Мөрдөн шалгах газраас дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 437 хэрэг шийдвэрлэжээ

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу Мөрдөн шалгах газрын 54 алба хаагч, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 19 прокурор тус хэлтэст хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа дээрэмдэх, хулгайлах хэргүүдийг нөхөн илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, олон үйлдэл, холбогдогчтой, ээдрээ төвөгтэй хэргүүдийн яллагдагч нарын гэмт үйлдлийг шалгасан байна.

Улмаар хэргүүдийг прокурорт шилжүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн хугацаанд мэргэжил арга зүйн удирдлагаар ханган дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Дээрх хугацаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэсийн хамт олон нийт 437 хэрэг шийдвэрлэсэн ба гэмт хэрэгт сэрдэгдсэн 7 этгээд, 1 оргодол, 19 гэрч, хохирогчийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Арга хэмжээний хаалт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болж идэвхи, зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг баярын бичиг, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.`

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close