Эдийн засагЭнэ сард

Монгол Улсын Эрдэнэсийн санг 99 кг алтаар арвижуулжээ

Дархан-Уул аймагт шинээр байгуулагдсан Стандарт хэмжил зүйн газрын харьяа үнэт металын сорьцын лабратори нь 2018 оны 10 сарын 15 –ны өдөр нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 99 кг алтыг цэвэршүүлж, сорьцолсон байна.

Тус аймгийн алт олборлогч аж ахуй нэгж, бичил уурхай эрхлэгчид олборлосон алтаа орон нутагтаа сорьцлуулж, Монголбанк болон бусад арилжааны банкуудаар дамжуулан ийнхүү Монгол Улсынхаа эрдэнэсийн сан хөмрөгт шилжүүлсэн тухай мэдээллэж байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдад алт олборлодог аж ахуй нэгж болон бичил уурхай эрхлэгчдийн хувьд олборлосон алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдахын зэрэгцээ, аюулгүй байдлын баталгаа бий болж, зардал мөнгө, цаг хугацаагаа хэмнэх сайхан боломж бүрджээ.

Алтыг арилжааны банкуудад тушаахын өмнө сорьц тогтоох шаардлагатай байдаг тул өмнө нь Улаанбаатар хотыг айдастай зорин очиж, улсын сорьцын газрын үүдэнд үүрийн 04.00 цагаас эхлэн очерлодог байсан аж.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Хариуцлагатай бичил уурхай” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт байгуулсан тус лабораторид 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар алт үнэт маеталийн сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг хандивлан, нарийн мэргэжлийн 3 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close