7 хоногНийгэмНийслэл

НИТХ ээлжит бус хуралдаан зарлажээ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид бямба энэ сарын 17 буюу өнгөрсөн бямба гаригт хуралдаж, ээлжит бус хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар болжээ.

Ээлжит бус хурлыг зардлан хуралдуулан болсон шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэнтэй холбоотой юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрх асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх хуулийн заалттай учир ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлага гарч ирсэн. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт эхлүүлэхээр товложээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close