7 хоногУрлаг спорт

Дэлхийн оюутны өвлийн универсиадад манай 15 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны өвлийн XXIX универсиад их наадам 2019 оны 03-р сарын 02-ноос 12-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод болно. Өмнө нь энэ их наадам 2017 онд Казахстан улсын Алматы хотод болж байсан юм.

Энэ удаагийн XXIX өвлийн универсиад наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Япон дасгалжуулагчтай монгол охин өрсөлдөхөөр бэлтгэж байна. Мөн орон зай баримжаалах цанын тэмцээн, шорт трейк, цана гэсэн 4 төрөлд манай улсаас 15 тамирчин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Монголын Оюутны Спортын холбооноос баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Спортын 11 төрөлд медалийн эздээ тодруулах дэлхийн оюутны өвлийн универсиад наадам эхлэх мөч ойртсоор байна. 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ дэлхийн оюутны өвлийн универсиад наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close