НийслэлУлс төр

НИТХ-ын тэргүүлэгчид ээлжит бус хурлыг товлож магадгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Учир нь энэ удаагийн хурлаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өчигдөр хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гарсантай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хурлыг товлох магадлалтай юм.

Дээрх асуудлыг хэзээ хэлэлцэх эсэх талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулахад “НИТХ-д албан бичиг ирсэн байгаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэлийг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close