7 хоногНийгэмХууль эрх зүй
ХХААХҮЯ-ны дөрвөн албан хаагчийг АТГ-аас саатуулсан байна

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн сайд, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, ах дүүс зээл авсан асуудал сүүлийн долоо хоногт олон нийтэд ил болсон. Уг асуудалтай холбоотойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Тэгвэл энэ сарын 1-ний шөнө АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилж, албан өрөөнөөс нь шаардлагатай бичиг баримтуудыг хураан авсан байна.



