СБД-ийн 9-20 дугаар хороонд галт зэвсгийн бүртгэл 54.5 хувьтай явагдаж байна

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажил 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн улсын хэмжээнд явагдаж байна. Мөн энэ үеэр галт зэвсэг, сумны хууль бус үйлдэл, наймааг таслан зогсоох ажил давхар явагдах юм.
Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёругаар хэлтсээс өөрийн хариуцан ажилладаг 9-20 дугаар хийж байгаа тооллогын явц 54.5 хувьтай байна.
Заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 зүйлийн 5.6.5 дахь хэсэгт зааснаар иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай учир иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС



