
“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ. Ч.Саранжав нь “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин түүний оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилсон байна.
2001 оноос хойш “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Бямба-Очир ажиллаж байсан ч түүнийг өнгөрсөн сард АТГ-аас саатуулсан. Учир нь тэрбээр их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм.



