Волейболын өсвөрийн аваргад 900 гаруй тамирчин өрсөлдөж байна


Долоо хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд 19 аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 37, эрэгтэй 39 багийн 900 гаруй тамирчид, 150 гаруй багш дасгалжуулагч оролцож, найман зоонд хуваагдан шилдэгээ шалгаруулах юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, БТСГ-ын дарга М.Наранбадрах, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа С.Нэргүйбаатар нар оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Мөн Монгол Улсын волейболын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн хань Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Хишигтогтох болон гэр бүл, үр хүүхдүүд нь оролцсон юм. Түүнчлэн тус гэр бүлээс Волейболын улсын шүүгч 2, Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 8, Спортын дэд мастер 2 төрсөн байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын волейболын спортын мастер цол тэмдгээр Ц.Сувдантуяа шагнуулсан бол МВХ-ны хүндэт тэмдгээр А.Мөнхбаяр, Т.Оюумаа нар тус тус шагнуулсан юм. Түүнчлэн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.



