НийгэмХууль эрх зүй

Цагдаагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгтнийг баривчилжээ

Цагдаагийн албан хаагчийн биед хүн гэмтэл учруулан зугтсан этгээдүүдийг өнгөрсөн шөнө саатуулсан байна. Энэ асуудлаар ЦЕГ-аас албан ёсоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

Цагдаагийн алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.

Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.

Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Цагдаагийн алба хаагч өнөөдөр 12.55 цагт хагалгаанаас гарсан, хагалгаа амжилттай болсон” гэж мэдээллийг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close