
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
БНСУ-ын Инчон мужийн Сохэ-гу хотын Купан ложистикийн төвд 7-р сарын 18-нд гарсан гал түймрийг унтрааж буй гал түймрийн албаныхан 20-ны өдрийн 20 цагийн орчимд “Бид томоохон галыг 61 цагийн дараа унтраасан” гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэд “Галыг бүрэн унтраахад хэдэн өдөр шаардагдаж магадгүй. Мөн гурван өдөр үргэлжилсэн тус галын улмаас батерей дэлбэрэх, барилга нурах эрсдэл хэвээр байгаа” гэсэн байна.
Гал түймэртэй тэмцэх албаныхан товч мэдээлэл өгөх үеэрээ “Логистикийн төвийн тавдугаар давхарт литийн батерейгаар ажилладаг олон зуун ложистикийн роботууд байдаг. Хэрэв батерей дэлбэрвэл хяналтаас гарах болно. Учир нь зургаадугаар давхарт эхэлсэн гал тавдугаар давхарт тархвал 20 цахилгаан тээврийн хэрэгсэл шатаж байгаатай тэнцэх хэмжээний дэлбэрэлт үүсгэж болзошгүй” гэжээ.

Инчоны ложистикийн төвийн давхар бүр ойролцоогоор 10 метр өндөр буюу орон сууцны гурван давхартай тэнцүү аж. Ган хүрээг олон түвшний орон зай бий болгоход ашигласан бөгөөд ихэвчлэн илүү их бараа хадгалах зориулалттай байжээ. Нягт шигүү өндөрлөж өрсөн сав баглаа боодлын материал болон хуванцар боолт нь “гал асаагч” болон өрдсөн аж. Учирн нь анх гал гарсан зургаадугаар давхарт салфетка, алчуур зэрэг гэр ахуйн эд зүйлс хадгалагддаг байсан бөгөөд эдгээр нь амархан гал авалцаж, хохирлыг улам бүр нэмэгдүүлсэн байна.
Барилгын тааз, хана нь галд тэсвэртэй сэндвич хавтангаар хийгдсэн ч шатах үед их хэмжээний хортой хий ялгаруулахаас гадна өндөр температурт амархан муруйж, нурах эрсдлийг нэмэгдүүлж буй. Учир нь дулааны дүрслэлийн камерууд доторх температурыг Цельсийн 600 хэм хүртэл хэмжжээ.
Энэхүү байгууламж нь 299,300 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг бөгөөд зоорийн давхар, найман давхартай бөгөөд нийт 299,300 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Гал гарсан зургаадугаар давхар нь 28,329 хавтгай дөрвөлжин метр буюу хөлбөмбөгийн талбайгаас дөрөв дахин том талбайтай юм.

Эх сурвалж: www.chosun.com
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



