Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
COP17Focus

COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Өнөөдөр /2026.07.13/ болсон COPTime ээлжит хурлаар хурлыг зохион байгуулах 12 дэд хорооны ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үлдсэн хугацаанд гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, гүйцэтгэл, шуурхай байдлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн чанартай, хугацаанд нь бүрэн хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам сайжруулах, хариуцсан чиглэл бүрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг холбогдох ажлын хэсэг, дэд хороодод үүрэг болголоо.

Монгол Улс анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хурал нь дэлхийн 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээний чуулган бөгөөд Монгол Улсын нэр хүнд, тогтвортой хөгжлийн бодлого, цөлжилттэй тэмцэх манлайллыг олон улсад таниулах чухал боломж юм.

UNCCD COP17 бага хурал эхлэхэд 34 хоног үлдээд байна.

COP17 Mongolia


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close