Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusОХУ

Буриад зоны “Алтаргана 2026” олон улсын наадам болон өргөжиж байна


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Буриадын үндэсний өв соёл, хэл, зан заншлыг хадгалан хөгжүүлэх зорилготой олон улсын XVI удаагийн “Алтаргана-2026” наадам энэ сарын 1-5-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад болж, Орос, Монгол, Хятад улсын 5000 орчим төлөөлөгчид нэгэн дор чуулж, цэнгэл баяр дүүрэн наадамлалаа.

Улаан-Үд хотноо болсон энэхүү наадамд гурван улсын буриад түмэн төдийгүй эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, үндэсний спортын тамирчид, соёл урлагийн төлөөлөгчид өргөнөөр оролцож, угсаатны өв соёлоо сурталчлан таниуллаа.

Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Алтаргана” наадам буриад ард түмний эх хэл, соёл, ёс заншлыг хадгалан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хамгийн нэр хүндтэй олон улсын арга хэмжээний нэг болон жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна.  Энэ удаагийн наадам ОХУ-д зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд болж болж өнгөрснөөрөө онцлогтой.

Өнгөрсөн хугацаанд “Алтаргана” наадам нь Оросын бүс нутгуудаас гадна Монгол, Хятадад оршин суугаа буриад түмнийг нэгтгэдэг соёлын гүүр болон төлөвшжээ. Энэ жилийн наадмыг Буриад Улс зохион байгуулсан бөгөөд оролцогчдод өргөн хүрээтэй соёлын хөтөлбөр, уралдаан тэмцээн, үндэсний спортын олон сонирхолтой арга хэмжээг өндөр түвшинд бэлтгэн үзэгчдэд толилууллаа.

Өвөр Байгалын хязгаарын төлөөлөгчид “Алтаргана” наадам нь тус бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтойг онцолж байна. Тэдний хэлснээр тус наадам Агын Буриадын тойрогт 2002, 2014, 2022 онд зохион байгуулагдсан бол 2024 онд Монгол Улсад болсон өмнөх наадамд Өвөр Байгалын баг урлаг, спортын төрлүүдэд нийт 75 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн байна.

Буриад зоны  “Алтаргана” наадамд Монголоос 1000 гаруй төлөөлөгч оролцлоо

Наадмын нээлтийн ажиллагаа Улаан-Үдийн төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж, Монгол Улс, БНХАУ, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү муж болон ОХУ-ын бусад бүс нутгийн төлөөлөгчид үндэсний хувцас, урлагийн үзүүлбэр, соёлын онцлогоо илэрхийлсэн жагсаалд өргөн хүрээтэй оролцлоо.

ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин цахимаар мэндчилгээ дэвшүүлж, “Алтаргана” наадам нь үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран хүмүүсийг эв нэгдэл, харилцан ойлголцол, бүтээлч хамтын ажиллагаанд уриалан нэгтгэдэг онцгой арга хэмжээ болохыг онцолсон байна.

Тэрбээр хэлэхдээ,  ”Алтаргана” нь олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал индэр юм. Энэ наадам залуу үед эх оронч үзэл, түүх соёлоо эрхэмлэх ухамсрыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Урлаг, спортын энэхүү томоохон баяр Орос, Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх нөхөрлөлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэжээ.

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж наадмын үеэр хэлсэн үгэндээ, “Алтаргана” наадам нь найрсаг ард түмнүүдийн соёлын мөнхийн хэлхээ холбоог хадгалан хамгаалах хамгийн үр нөлөөтэй арга хэмжээний нэг гэдгийг онцлов.

Мөн тэрээр Буриадын ард түмний халуун дотно зочломтгой занг өндрөөр үнэлээд, ”Алтаргана” бол зөвхөн урлаг, соёл, спортын баяр биш. Энэ бол буриад, монгол угсаатны болон найрсаг ард түмнүүдийн оюуны үнэт өв, ёс заншил, эх хэл, уламжлалыг хадгалан хамгаалах бодит үйл хэрэг юм” хэмээн онцлон хэллээ.

Мөн эх хэл, соёл, түүхэн өвөө ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөө цагийн хамгийн чухал үүргийн нэг болохыг тэмдэглээд, “Өв соёлоо хамгаална гэдэг асар их хариуцлага төдийгүй үе үеийг холбох хамгийн бат бөх хүч юм” гэсэн юм.

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас 1000 гаруй төлөөлөгч оролцсоны 200 орчим нь Дорнод аймгийг төлөөлжээ. Өнөөдөр Монгол Улсад 40 мянга гаруй буриад Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт аж төрж байна.

Өвөр Байгалын хязгаарын захирагч Александр Осиповын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлсэн Ананда Дондоков “Алтаргана” нь бүс нутаг, улс орнуудын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ авьяастнуудыг тодруулан, хүмүүст урам зориг өгдөг чухал наадам болохыг онцоллоо. Тэрбээр энэхүү наадам нь анх 1994 онд Монгол Улсад дууны уралдаан хэлбэрээр эхэлж, 2002 онд Агын Буриадын автономит тойрогт шилжин ирснээр олон улсын хэмжээний буриадын томоохон наадам болон өргөжсөнийг дурдсан юм.

Алексей Цыденов: “Алтаргана” бидний амьдралд өнгө нэмдэг баяр юм

Уралдаан, тэмцээний албан ёсны нээлтийг Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов хийж, “Ямар ч төрөлд хэн түрүүлэхээс үл хамааран эцсийн дүндээ буриад түмэн ялж байдаг. Манай олон үндэстэнтэй улс иргэдийнхээ хүчээр бат бөх оршдог. Харин “Алтаргана” бидний амьдралд өнгө нэмдэг баяр юм” хэмээн хэлжээ.

1996-2016 онд Агын Буриадын автономит тойргийн соёлын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Рыгзын Цырендоржиевийн ярьснаар, 2000-аад оны эхээр буриад гэр урлах уламжлал бараг мартагдах шахсан байжээ.

Тэрбээр “2002 оны анхны олон улсын “Алтаргана”-г зохион байгуулахдаа бид буриад гэрийн үзлэг, уралдааныг хөтөлбөрт оруулсан. Үүний үр дүнд буриадууд уламжлалт гэрээ дахин барьж эхэлсэн. Өнөөдөр Буриад болон Агын тойрогт буриад ёс уламжлалын дагуу гэр урладаг чадварлаг урчууд бий болсон” хэмээн дурссан байна.

Алтаргана” наадмын түүхээр музей байгуулжээ

Агын үндэсний музейн хамт олон энэ удаагийн наадамд “Алтаргана”-гийн түүхийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлжээ. Тус музей нь 1994 оноос хойших наадмын архив, гэрэл зураг, баримт материал, оролцогчдын талаарх мэдээллийг цуглуулан хадгалдаг онцлогтой.

Музейн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Татьяна Бальжинимаева “Бид 1994 оноос өнөөдрийг хүртэлх наадмын түүхийг цуглуулж, “Музей доторх музей” төслийг хэрэгжүүлсэн. Өмнөх жилийн оролцогчдын медаль, дурсгалт зүйлс үнэлж баршгүй учраас авчраагүй, харин түүхэн үзэсгэлэнгээ танилцуулж байна” гэв.

Харин Өвөр Байгалын хязгаарын захирагчийн орлогч Аягма Ванчикова “Алтаргана” наадам нь зөвхөн спортын ялалт байгуулах талбар бус, шинэ нөхөрлөл үүсгэж, хуучин танилуудаа уулзуулдаг онцгой орчин гэдгийг онцолж, энд жинхэнэ нөхөрлөл, бүтээлч хамтын ажиллагааны уур амьсгал мэдрэгддэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Спортын тэмцээнд  олон улсын тамирчид өрсөлдөв

Энэ удаагийн “Алтаргана”-д ОХУ-ын есөн бүс нутаг, Монгол, Хятад улсаас нийт 1480 гаруй тамирчин оролцжээ. Хамгийн олон бүрэлдэхүүнтэй багийг Буриад Улс (879 хүн), Өвөр Байгалын хязгаар (309 хүн), Эрхүү муж (149 хүн) илгээсэн байна.

Монгол Улсаас 800 гаруй, БНХАУ-аас 300 гаруй оролцогч хүрэлцэн ирсэн бол Москва, Санкт-Петербург, Якут, Хабаровскийн төлөөлөгчид мөн оролцжээ.

Үндэсний спортын төрөлд, Морин уралдааны  үнэмлэхүй аваргаар Иволгын районы Дамдин Жалсараевын эзэмшлийн “Тайфун” хүлэг тодорч, уяач нь тэргүүлэв.

Сур харвааны аваргаар Өвөр Байгалын хязгаарын харваач Булат Дугаров шалгарлаа. Сээр хугалах төрөлд Монгол Улсын тамирчин Мөнхжаргалын Базарсад түрүүлэв. Энэ төрөлд нийт 258 хүчтэн өрсөлдсөн нь наадмын хамгийн үзэгч ихтэй тэмцээний нэг байлаа.

“Алтаргана-2026” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

“Алтаргана-2026” нь урлаг, спорт, гар урлал, уламжлалт зан заншлыг нэг дор нэгтгэсэн олон улсын соёлын томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү наадам нь буриад түмэн хаана амьдарч байгаагаас үл хамааран эх хэл, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж, харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байгааг энэ удаагийн арга хэмжээ дахин нотлон харууллаа.

Дэлхийн олон оронд тархан суугаа Буриад түмэн “Алтаргана” наадамаа зорин ирж, хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн чуулдаг урлаг соёлын хамгийн том баяр болон хүрээгээ тэлсээр байна

 Эх сурвалж: BereMPress


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close