
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
КАРАКАС, 2026 оны зургаадугаар сарын 25 /TASS/. Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв. Тус албаны мэдээлснээр, хоёр удаа дараалан хүчтэй газар хөдөлсөн бөгөөд эхнийх нь 7.1, дараагийнх нь 7.5 магнитудын хүчтэй байжээ.
Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд хэдэн мужид мэдрэгдсэн байна. Хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүсжээ. Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсан байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



