Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusНийслэл

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Хоногт 250 мянган м3 хаягдал ус дахин боловсруулах хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нараас гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон холбогдох албаныхан оролцлоо.

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт нийт 17.6 га талбайд баригдсан. Нийт 35 төрлийн 55 барилга байгууламжаас бүрдэж байна. Хаягдал ус хүлээн авах хүчин чадал нь цаашдын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахуйц байхаар төлөвлөгдсөн. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээний 35 орчим хувийг хангана.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл ашиглалтад орж байгааг онцлоод, нийт төсөлд оролцсон ажилтнуудад талархал илэрхийллээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close