
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Монголын боксын шигшээ багийн тамирчид ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан “Чита хотын цом 2026” (Кубок города Читы 2026) олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнд амжилттай оролцлоо.
Энэхүү “Федерации бокса Забайкальского края” тэмцээн нь Чита хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, Оросын шилдэг боксчид тус хотын төв талбайд байрлуулсан задгай ринг дээр хоёр өдрийн турш өрсөлдлөө.

Уг тэмцээний хүрээнд нийт 30 гаруй тулаан болж, Орос, Монголын шигшээ багууд ижил оноо авсан ч спортын болон олон улсын харилцаан дахь эв нэгдлийн бэлгэдэл болгон Чита хотын цомыг Монголын багт гардуулжээ.
Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Төмөрбаатарын Эрдэнэбаяр “Монголын боксчид ОХУ-ын Чита хотын шилдэг тулаанчидтай хүч, ур чадвараа сорин ширүүн тулаануудыг хийж амжилттай оролцлоо. Чита хотын нэрэмжит энэхүү тэмцээн нь хоёр улсын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд өөрсдийн давуу талаа харуулах чухал ач холбогдолтой боллоо” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр “Монголын тамирчид энэ тэмцээнд урилгаар оролцож байгаадаа баяртай байна. Бокс бол зөвхөн спорт, зөвхөн тулаан биш. Энэ бол улс орон, ард түмний нөхөрлөл, харилцан хүндлэл, бие биенээ ойлгох харилцан ойлголцлын гүүр юм. Спортоор дамжуулан бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам бүр бэхждэг. Орос, Монгол хоёр улс бол ахан дүүсийн харилцаатай орон” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



