Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Ногоон АзиОнцлох

Монголын цөлжилттэй бүс нутагт “Ногоон пэйперлесс уур амьсгалын хариу арга хэмжээний төгөл” байгууллаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн(KEITI) нь BC карт ХХК, BGF retail ХХК, Korea Seven ХХК, Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтран Монгол улсын цөлжилт, газрын доройтлыг бууруулах, шар шороон шуурга болон нарийн ширхэгт тоосонцрыг багасгах зорилгоор Төв аймгийн Баянцогт суманд “Ногоон Пэйперлесс Уур амьсгалын хариу арга хэмжээний төгөл” ойжуулалтын төслийн нээлтийн арга хэмжээг /2026.05.27/ зохион байгуулав.

Тус хүрээлэн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Төв аймгийн Баянцогт сумын ЗДТГ-тай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилтийг бууруулах чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар тохиролцов.

Нээлтийн арга хэмжээнд Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн болон санхүүжүүлэгч хамтрагч байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн удирдлага, албан хаагч, иргэд зэрэг нийт 70 орчим хүн оролцон, нарс, хайлаас мод тарьж, төслийн дурсгалын самбарыг байршуулав.

Энэхүү төсөл нь зөвхөн мод тарьж, арчлан ургуулахаас гадна орон нутгийн иргэдийн нөхөрлөл, хоршооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн цаасан баримт хэвлэхгүй байх “Пэйперлесс” аянаар бүрдүүлсэн сан болон Green Card хөтөлбөрийн санхүүжилтийг ашиглан дотоод, гадаадын ойжуулалтын төслүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Монгол Улс нь цөлжилт, газрын доройтол эрчимтэй явагдаж, шар шороон шуурга ихээр үүсдэг бүс нутаг бөгөөд энд байгуулагдах ойжуулалтын талбайн нь шар шороо, нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах, хамгаалалтын ойн зурвасын үүрэг гүйцэтгэн, Зүүн хойд Азийн шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцрыг нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулах юм.

Хүрээлэнгийн албаны дарга И Дун Үг хэлэхдээ:

“Байгальд ээлтэй амьдралын хэвшлээс бүрдсэн энэхүү сан Монгол оронд цөлжилтийг бууруулахад санхүүжилтийн чухал эх үүсвэр болж байна. Цаашид ч Пэйперлесс аянаар дамжуулан нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг нийгмийн үнэ цэнийг бүтээхэд манлайлан ажиллах болно” хэмээн онцоллоо.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь жил бүр 10,000 мод тарьж, автомат усалгааны системийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close