
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Дорнод аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг “Монгол Улсын Дорнод аймаг бол Өвөр байгалийн хязгаар Чита хоттой эртнээс эрүүл мэнд, боловсрол, соёл, хүмүүнлэг гээд нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж ирсэн. Манай Дорнод аймаг бол ОХУ-ын Ульхан болон Эрээнцав боомтоор хиллэдэг.
Өнөөдөр Өвөр байгалийн хязгаар Чита хотын урилгаар таван төлөөлөгч Ялалтын баярт оролцохоор ирээд байна. Дорнод аймаг энэхүү Ялалтын баярт маш их ач холбогдол өгч оролцдог. Бид бүхэн маш олон жил энэ өдрүүдэд ирж, түүхэн баярт хамтдаа оролцож ирсэн.
ОХУ-ын нийт ахан дүүс болон урилгаар оролцож байгаа Монгол Улсын зочид төлөөлөгчиддөө Ялалтын баярын мэндийг хүргэе”.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



