
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Нийтийн удирдлагын тэнхимийн хөтөлбөрийг чадавхжуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос хойш “UB Impulse” apra хэмжээг 25 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус хуралд олон улсын өндөр түвшний эрдэмтэн, судлаачдыг урьж эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг “UB Impulse. Чанартай өсөлт” олон нийтийн цуврал лекцийн XXV дугаар хэлэлцүүлэг 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд “Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн орчны хувьсгал: мэдээлэл цуглуулах хайлтын системээс хүн төвт экосистем рүү” сэдвээр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, мэдээлэл технологи хариуцсан захирал (СІО), БНСУ-ын Нийтийн удирдлагын холбооны дэд ерөнхийлөгч Проф. Др. Гу Килгун илтгэл тавив.
Тэрээр илтгэлдээ хиймэл оюун ухаан нь мэдээллийн орчныг хэрхэн өөрчилж, уламжлалт хайлтын системээс хүн төвт, уялдаа холбоотой экосистем рүү шилжиж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн энэхүү өөрчлөлт нь төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад шинэ боломж, сорилтыг бий болгож байгааг дурдсан юм.
Арга хэмжээнд оюутан залуус, судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл болон олон нийт өргөнөөр оролцож, хиймэл оюун ухаан болон нийтийн бодлогын огтлолцлын талаар санал солилцов.
Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захирал Проф. Др. С.Мөнхбат нээлтийн үгэндээ хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн дэвшил бус, хүн төвт засаглал, нотолгоонд суурилсан бодлого боловсруулалт, терийн шийдвэр гаргалтыг сайжруулах боломж гэж авч үзэх шаардлагатайг онцлов.
Тэрээр мөн хиймэл оюун ухаан нь мэдээлэл боловсруулах хурдыг нэмэгдүүлж буй ч бодлогын чанарыг тодорхойлох гол хүчин зүйл нь хүн хэвээр байгааг тэмдэглэж, Монгол Улсад энэ чиглэлээр судалгаа, бодлогын хэлэлцүүлгийг өргөжүүлэх шаардлагатайг дурдсан юм.
Энэхүү арга хэмжээ нь хиймэл оюун ухаан ба нийтийн бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлэн ойлгох, шинэ санаа, хамтын ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр орууллаа.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



