“Соёлын боловсрол – Нэг Монгол” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж буй салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Арга хэмжээг ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ: “Соёл бол үндэстний үнэт зүйл, оюун санааны дархлаа, спорт бол эрүүл амьдралын суурь, аялал жуулчлал бол эдийн засгийн шинэ гарц, харин залуучууд бол улс орны ирээдүй юм” хэмээн онцолсон юм.
Салбарын үйлчилгээг иргэн танд нэг дороос, тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой тус өдөрлөг маргааш үргэлжлэн явагдана.
Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирснээр дараах 4 салбарын үйлчилгээтэй танилцах боломжтой:
СОЁЛ, УРЛАГ: Үндэсний болон орчин үеийн урлагийн шилдэг тоглолтууд, улсынхаа томоохон музейнүүдээр хийх виртуал (VR) аялал, Хүүхдийн төв номын сангийн танин мэдэхүйн хөтөлбөрүүд!
СПОРТ, ЭРҮҮЛ МЭНД: Бие бялдрын сорил өгөх, биеийн жингийн индексээ тодорхойлуулах болон спортын сэтгэл зүй, эрүүл хооллолтын мэргэжлийн зөвлөгөө!
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: “GO MONGOLIA” брэндийн танилцуулга, аяллын шинэ чиглэлүүд болон ирээдүйн 300 гаруй боловсон хүчин өрсөлдөж буй “Грант тур-2026” олимпиадын үйл явц!
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ: Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэг, “Youth cart” төлбөрийн картын үйлчилгээ болон залуу гэрэл зурагчдын үзэсгэлэн!
Арга хэмжээ маргааш бүтэн өдрийн турш үргэлжлэх тул та бүхэн гэр бүл, найз нөхдөөрөө салбарын шинэ боломжуудтай танилцан, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхээр хүрэлцэн ирнэ үү.






Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



