
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Солонгост амьдарч, сурч, ажиллаж буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй хүмүүст бодитой, тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээлэл хүргэхэд зорилготой “Awezome” сэтгүүлийн хоёр дахь дугаар уншигчдын гар дээр хүрч эхэллээ.
Монгол, Солонгос залуусын хамтран гаргаж буй тус сэтгүүл нь Солонгос улсад монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч буй анхны сэтгүүл гэдгээрээ онцлог юм.
Тус сэтгүүлийн багийн гишүүд хоёр дахь дугаар хэвлэгдэсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчид болон Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудад шинэ дугаарынхаа танилцуулах уулзалтыг хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



