Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Focusworld

Япон: Ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

ОЦҮЧИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /Reuters/. Японы хойд нутагт дэгдсэн ой хээрийн хоёр томоохон түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгч дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бямба гарагийн байдлаар гал түймэр суурьшлын бүсэд ойртсон тул 3000 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Энэ удаагийн гал түймэр нь цар хүрээгээрээ Японы түүхэнд бүртгэгдсэн гурав дахь томоохон тохиолдол болж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад ойн түймэр олонтоо гарах болсон юм.

Эхний түймэр өнгөрсөн лхагва гарагт уулархаг бүсэд гарсан бол удалгүй Иватэ мужийн Оцүчи хотын суурьшлын бүсийн ойролцоо хоёр дахь голомт үүсжээ. Саад бартаа ихтэй уулархаг газар нутаг, хуурай цаг агаар болон хүчтэй салхины улмаас түймрийг цурманд оруулахад хүндрэлтэй байна. Бямба гарагийн байдлаар гал түймэрт 730 орчим га талбай өртөж, 1541 өрхийн 3233 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Одоогийн байдлаар найман барилга байгууламж, тэдгээрийн дотор нэг орон сууц галд өртөж сүйдсэн бөгөөд хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдлууд бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close