Б.Түвшин: Геополитикийн хүндрэлтэй байдлаас үүдэн улс орнууд төсөв, эдийн засгаа хэмнэж байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ”-ийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг /2026.03.30/ боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин “Туулын бургас бол Улаанбаатар хотын уушги юм гэдгийг ахмадууд захиж хэлснийг дуулгая. Энэ төслийг харахад нэгдүгээрт асар өндөр өртөгтэй. Монгол Улсын ДНБ-ий 2-3 хувийг 32 км замд зарцуулах гэж байна. Нөгөө талд нь харагдаж байгаа эрсдэл бол Туул гол нэг бол татарч эсвэл урсгал нь өөрчлөгдөөд үерийн аюул болох эрсдэл бий. Түүнээс гадна усан дээр барьсан байгууламжийн хамгийн том эрсдэл нь ашиглалтын болон элэгдлийн зардал. Өөрөөр хэлбэл, байгалийн хүчин зүйлээс гадна бүрэн бүтэн байлгах зардал нь эрсдэл дагуулахаар харагдаж байна.
Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн хүндрэлтэй байдлаас хамаараад улс орнууд төсөв, эдийн засгаа маш их хэмнэж байна. Ялангуяа гадаад дотоодын өр зээлээ багасгаж, хараат байдлуудаас улсаа хамгаалах бодлогууд явж байна. Түүнээс гадна нефть шатахууны асуудал улс орнуудад хүндээр тусаж байна. Үүнтэй уялдуулан зарим улсууд нийтийн тээврээ үнэгүй болгоод иргэдийнхээ зорчих асуудлыг энгийнээр, чирэгдэл багатайгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна шүү дээ.
Гэтэл бид эдгээрийг үл харгалзан 680 гаруй тэрбум ам.долларыг зарцуулах тухай ярьж байна. Улаанбаатар хотын төсөв сүүлийн үед өсөж байгаагийн учир нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай холбоотой. Гэхдээ геополитикийн асуудал хүндэрсэн үед ийм хэмжээний эрсдэлийг хийх хэрэг байна уу. Магадгүй нийслэл улсын төсвөөс татаас авдаг байсан үетэй харьцуулахад өөрийгөө санхүүжүүлдэг болсон гэх биз. Гэвч эрсдэл даах чадвараа бодолцох учиртай. Жишээлбэл, Шри Ланка улс 1.3 тэрбум ам.доллароор хамгийн сайн боомт хотоо Хятадаас зээл авч хэрэгжүүлсэн байдаг. Тэгээд энэ нь эдийн засгийн үр ашиггүй байсан учраас сүүлдээ 99 жилээр түрээслэх буюу одоо тэр боомтоо алдчихсан байгаа.
Одоо Улаанбаатар хотод явж байгаа төслүүд ч гэсэн эрсдэлтэй. Эдийн засгийн үр өгөөж нь тодорхой харагдахгүй байгаа учраас сануулж байна. Геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Бид тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй, цалингаа нэмэгдүүлж чадахгүй хэмжээнд байгаа үед энэ төслийг зогсоох нь дээр юм биш үү гэсэн саналтай байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



