7 хоногНийгэмНийслэл

Нохойтой эргүүлийг олны хөл хөдөлгөөн ихтэй газруудад ажилуулахаар болжээ

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт өнгөрөгч есдүгээр сарын 29-нөөс эхлэн нохойтой эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Албаны эрэлч нохойтой алба хаагчид “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад томоохон зах, худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нохойтой эргүүлийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад ажиллуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close