Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusӨв соёл

Дэлхийн соёл урлагын түүхэнд Монгол Үндэсний Сонгодог урлаг, соёлын нэгэн шинэ түүх бичигдэнэ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн баг Австри улсын Вена хотноо маргааш тоглоно. Тэд Монгол Улсаа сурталчлах хүрээнд гуравдугаар сарын 14-нд Вена хот дахь алдарт, суут хөгжмийн зохиолч Й.Гайднын нэрэмжит концертын танхимд (Schloss Esterhazy Haydn hall), 15-нд цуут Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглох юм. Мөн 17-нд тус улсын Граз хотын Minoriten hall-д, дараагийн өдөр нь тус улсын Линц хотын Brucknerhaus Linz, Middle hall-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.

“Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, УГЗ Н.Буянбаатар санаачилсан бөгөөд Австри улсын Вена хотод төвтэй “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж буй юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх ажлыг одоогоос жил хагасын өмнөөс эхлүүлжээ.

Н.Буянбаатар тэргүүн, Герхард Риедэр захирал нарын зорилго бол хөгжмийн урлагийн соёл өндөр хөгжсөн, мэргэшсэн гэж хэлж болох үзэгчидтэй тус улсад монгол уран бүтээлчдийн тоглолтыг яг л Европт тоглолт яаж явуулдаг тэр дүрмээр нь явуулах. Өөрөөр хэлбэл тоглолт зарлаж, тасалбар борлуулан, үзэгчдэд үйлчлэх юм. Нэг ёсондоо Монголын уран бүтээлчдийн тоглолтыг тэдгээр нэр хүндтэй танхимуудад хүлээж авах нь уу, үзэх нь үү, эрэлт үүсэх нь үү гэх зэргийг тандах тоглолт гэж хэлж болно. Сайхан мэдээ дуулгахад Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д болох тоглолтын тасалбар хэдийн дууссан байна. Уг тоглолтонд ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, гарамгай хуурч Д.Шинэцог-Гени, Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл, УДБЭТ-ын гоцлол дуучин, саяхан МУГЖ болсон сопрано Б.Энхнаран, тус театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Оюунгэрэл гээд шилдэг 15 уран бүтээлч хөгжимдөж, дуулж, бүжиглэнэ. Өсвөрийн хөгжимчдөөс Консерваторийн Мэргэжлийн хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч А.Түшигт тоглоно.

Тоглолтын талаар морин хуурч Д.Шинэцог-Гeниэс тодрууллаа.

– Юуны өмнө уран бүтээлийн цалгисан их онгодтой байгаад баяр хүргэе. Энэ жил Дэлхийн томоохон тайзнаа нэр хүндтэй тоглолтуудад урилгаар оролцож байгаад баяртай байна. Одоо тоглогдох тоглолтод хэр удаан бэлтгэв. Бэлтгэл бүрэн хангагдсан уу?

– Гялайлаа. Бэлтгэл бүрэн хангагдсан. Маргааш Дэлхийн алдартай тайзнаа Монгол Улсын маань сод бүтээлүүд эгшиглэнэ. Бид жил гаруйн өмнөөс бэлдэж эхэлсэн. Юуны өмнө тус төслийг санаачлагч, зохион байгуулагч нартаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэр манай улсад түрүү жил зочилж, мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрхэн ажилладаг, тоглолт яаж зохион байгуулдаг, тэргүүлэх ямар, ямар уран бүтээлчид байдаг зэрэгтэй танилцсан. Монголын үндэсний урлаг, хөгжмийг бишрээд явсан. Мөн сонгодог урлаг ч хэрхэн хөгжиж байгааг мэдэрсэн болов уу. Ингээд уран бүтээлчдийг сонгож, мөн тоглогдох бүтээлүүдийг ч нэлээд ярилцаж байж сонгосон.

Дэдхийн хөгжмийн урлагийн өлгий болсон Австри улсад зөвхөн А зэрэглэлийн танхимуудад тэр дундаа Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглох нь хөгжимчин хүн бүрийн бахархал байдаг.

– Ямар бүтээлүүд эгшиглэх вэ?

– Миний хувьд Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүд болон романсуудыг гоцлон тоглоно. УГЗ Ш.Өлзийбаярын морин хуурын III концерт, мөн хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын романсуудыг эгшиглүүлнэ.

-Таны хувьд энэ жил олон улсын томоохон тоглолтууд төлөвлөгдсөн үү?

– 2026 ондоо шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Маргааш эхлэх Австри улсын Вeни хот дахь тоглолтын дараа энэ оны 9 сарын 4 ны өдөр Япон улсын нийслэл Токио хотод биe даасан тоглолт маань болно. Мөн энэ 5 дугаар сард Морин хуурын чуулгын нэгдсэн тоглолтонд гоцлож тоглохоор бэлтгэл ажлууд маань эд хийгдэж байна.

Тайвань улсад энэ жилдэж томоохон тоглолт маань болох юм. Хараахан хугацаа хэлэх боломжгүй байна.

Харин ирэх 2027 онд “Морин хуур мину-4” биe даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Дашрамд дурьдахад маргааш тоглогдох “Authentic Mongolia” тоглолтын тасалбар зарагдаж дууссан мэдээг тус концертын бүртгэл дээрээс харах бахдам сайхан таатай мэдээ байсныг онцолмоор байна.

Монгол урлагаа дэлхийн түвшинд хүргэн ажиллаж байгаа хамт олон, уран бүтээлчиддээ амжилт хүсэхийн ялдамд тоглолтыг санаачлагч эрхэм бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.

Сэтгүүлч Д.Отгонцагаан


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close