НийгэмНийслэл

E-Police аппликейшнаар зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой

Нийслэлийн замын хөдөлгөөний дүрэм зөрчих, тэдгээртэй холбоотойгоор түгжрэл үүсгэж буйтай холбоотойгоор дээрх шалтгааныг бууруулах зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн E-Police аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлж буй мэдээллээр тус аппликейшнийг 6000 гаруй хүн татан авч, 4800 орчим зөрчлийг ирүүлсэн байгаа аж. Гэхдээ дээрх зөрчлүүдийг дахин нягталж шалгаж үзсний үндсэн дээр гарцаагүй баримт нотолгоо баталгаажсан тохиолдолд хаягийн дагуу торгуулийг хүргүүлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. E-Police аппликейшнийг иргэд ашиглахдаа гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, E-Police аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм. Дараах 4 төрлийн зөрчилд торгууль ногдуулах юм. Тухайлбал:

-үргэлжилсэн цагаан шугам давсан, буцаж эргэсэн

-түр болон удаан зогсох хориотой газар зогссон

-урсгал сөрсөн, явган хүний зам хөвөөгөөр явсан зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл

 

 

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close