Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusГадаад харилцааГадаад харилцаа

Агаарын тээвэрлэгчид Болгар болон Европт үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болно


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.03.04/ хэлэлцэн баталлаа. 

Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. 


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close