
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ОХУ-д жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэдэг Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан Зайсан толгойн дурсгалын цогцолбор болон Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Улаанбаатар хотноо 2026 оны хоёрдугаар сарын 24-нд хийлээ.

Зайсан толгой дахь дурсгалын цогцолборт цэцэг өргөхөд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, тус улсад амьдарч, ажиллаж буй Оросын эх орон нэгтнүүд оролцов.

Элчин зөвлөх А.Ю.Ивахин, Цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин тэргүүтэй Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яамны төлөөлөл болон Монгол Улсын Батлан хамгаалах яам, Улаанбаатар дахь Г.К.Жуковын музейн ажилтнууд Монголын иргэний нийгмийн идэвхтнүүдтэй хамт Улаанбаатар хот дахь Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолын дараа хөшөөний ойролцоо байрлах Зөвлөлт Холбоот Улсын агуу жанжинд зориулсан музейд зочилж, хоёр улсын цэргийн дурсгалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Эх орноо хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!

Эх сурвалж: Посольство России в Монголии
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



