Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusХууль эрх зүй

Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний гадаад валют хуурамчаар хэвлэн, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчлан саатуулжээ.

Тодруулбал, эрэгтэй 34 настай иргэн Э, эмэгтэй 33 настай А нар БНХАУ-ын 100 юанийн дэвсгэрт 148558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг, нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг байсныг шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлсэн байна.

Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернэт банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валют солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болохыг тогтоожээ. 

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, “Ланд круйзер 300” маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close